Цахим зуун айлд тавтай морил !
НүүрҮйлчилгээний нөхцөл
Тусламж · Үйлчилгээ

Үйлчилгээний
нөхцөл.

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцаарай гэж зөвлөж байна.

Дэлгүүр нээгдсэн огноо: 2025 оны 12-р сарын 30

100ail.mn цахим худалдааны сайт нь "Цахим Зуун Айл Платформ" ХХК -н албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэрэглэгч 100ail.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "Цахим Зуун Айл Платформ" ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "Цахим Зуун Айл Платформ" ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

Хоёр. Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгч 100ail.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

Цахим худалдааны тэмдэгтүүд нь "Цахим Зуун Айл Платформ" ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг "Цахим Зуун Айл Платформ" ХХК бүрэн хариуцна.

Хэрэглэгч нь 100ail.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг "Цахим Зуун Айл Платформ" ХХК хариуцахгүй болно.

Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

Хэрэглэгч энэхүү цахим хуудсаар худалдан авалт хийснээр үйлчилгээний нөхцөлтэй танилцсан, зөвшөөрсөнд тооцно.

Гурав. Захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа

Захиалга авах хугацаа: Хэрэглэгч 100ail.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа захиалга хийж болно.

Хэрэглэгч нь зөвхөн цахимаар худалдан авалт хийх бөгөөд, зөвлөгөө болон туслалцааг утас, чат, и-мэйлээр авах боломжтой.

Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.

Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.

Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд "Цахим Зуун Айл Платформ" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

100ail.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээнэ.

Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 4-6 цаг дотор байна.

Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, мөн хэрэглэгчээс шалтгаалсан саатлаас хүргэлт тодорхойгүй хугацаагаар саатаж болзошгүйг анхаарна уу !

Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах

Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн 100ail.mn худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.

Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

100ail.mn худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.

100ail.mn худалдааны систем нь хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.

Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд 100ail.mn худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.

Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг 100ail.mn худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.

Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул 100ail.mn худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 24 цагийн хугацаа өгч байгаа болно.

Зургаа. Бусад

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв 100ail.mn худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.