Мак цемент компани

Дэлхийд тэргүүлэгч FLSmidth компанийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн өндөр автоматжуулалт бүхий үйлдвэр юм.

Робот лаборатори:

Монголын анхны робот лабораторитай үйлдвэр бөгөөд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйлдлийг автоматаар хийж гүйцэтгэдэг.
Робот лаборатори нь нэгэн зэрэг 50 дээжинд шинжилгээ хийх хүчин чадалтай.

ЦЕМЕНТИЙН ТӨРЛҮҮД

PC-32.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

PC-32.5 МАРКИЙН ЦЕМЕНТ


М-20 зэрэглэлийн бетонд өргөн ашиглагдах ба даац авахааргүй их хэмжээний масс бетон шал, ханын цутгалт, төмөр хийц бүхий тэгш гадаргуутай барилгад өргөн ашиглагдана. Энэ маркийн цементийн бат бэх нь 32,5 МПа (буюу 300 кг/см²).

PC 42.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

PC 42.5 МАРКИЙН ЦЕМЕНТ


Барилгын салбарт маш өргөн ашиглагддаг, М-30 зэрэглэл болон түүнээс дээш чанартай бетоныг гарган авахад энэхүү цементийг ашиглана. Бат бэхийн ангилал нь 42,5 МПа (буюу 400 кг/см²).

PC 52.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

PC 52.5 МАРКИЙН ЦЕМЕНТ


Өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжид өргөн ашиглагдана. Энэхүү цементийн бат бэх нь 52,5 МПа (буюу 600 кг/см²2).

PC 62.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

PC 62.5 МАРКИЙН ЦЕМЕНТ


Маш өндөр чанарын бетоноор хийх ажилд зориулагдсан цемент. Бат бэхийн доод хэмжээ нь 62,5 МПа (буюу 700 кг/см²).

WRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (УСАНД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)

WRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (УСАНД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)


Энэхүү цементийг газар доорхи байгууламж, ус тусгаарлах далан, далайн боомтын хана, туннел, ус дамжуулах хоолой, гүүр, зам барилгын ажилд өргөн хэрэглэнэ.
Хадгалалтын хугацаа 3 сар. Бэхжилт авах хугацаа 4-5 мин.

SRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (СУЛЬФАТАД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)

SRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (СУЛЬФАТАД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)


Хөрсний ус, гүний ус, далайн ус зэрэг энгийн цементийг гэмтээх сульфатын агууламжтай хөрс, усанд зориулагдсан цемент.
Сульфатад тэсвэртэй SRC маркийн цемент нь өндөр зэрэглэлийн болон дунд зэрэглэлийн эсэргүүцэлтэй гэж хоёр төрөл байх ба тэдгээр нь дотроо химийн найрлагаараа ялгаатай байдаг.

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Жилд

1070000

тонн

ЦЕМЕНТ

Жилд

100000

тонн

ШОХОЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн